БНАСАУ-д өдөрт илрэх халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-16 11:51:31

ПЁНЬЯН. /Korea Herald/. БНАСАУ-д өдөрт шинээр илрэх халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо хоёр өдөр дараалан 30 мянгаас доошилж буурсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 26 010 хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Мөн хуганцаанд халдвараар нас барсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 73-т хүрчээ.


Ингэснээр дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо лхагва гаргийн 18:00 цагийн байдлаар 4.55 сая давснаас 4.51 сая гаруй хүн эдгэрч, 46 230 өвчтөн эмчлүүлж байна.


БНАСАУ-д өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа юм.


Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тавдугаар сарын 12-нд албан ёсоор мэдээлжээ

Related news