Булган суманд эхийн амрах байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-16 14:17:34

Дорнод /МОНЦАМЭ/. Булган суманд эхийн амрах байр барина. Эхийн амрах байр ашиглалтад орсноор жирэмсний эхэн үед эх, ургийн эрүүл мэндэд тулгарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эсэн мэнд амаржуулах, төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ, асаргаа сувилгааг чанартай үзүүлэх, цаашлаад дээд шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг чухал ач холбогдолтой юм.

Булган суманд “Эхийн амрах байр” барьснаар дөрөв дэх сум бие даасан байртай болно. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэгчийг шалгаруулаад байна.

Related news