Орхон аймагт өнгөрсөн сард 727 ажлын байр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-16 14:38:52
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтэс Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2022 оны тавдугаар сарын үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 12.7, борлуулалт 9.1, барилга угсралт, их засварын ажил 69.4, тээврийн салбарын орлого  47.3 хувиар нэмэгдсэн байна. Мөн төсвийн салбарын орлого 51.2, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлого 26.8 хувиар өссөн байна.

Өнгөрсөн хугацаанд Орхон аймагт нийт бий болсон ажлын байр 21.6 хувь, шинээр бий болсон ажлын байр 16.8 хувиар нэмэгджээ. Тайлант хугацаанд 727 ажлын байр бүртгэгдэж, 396 нь шинээр бий болсон байна. 

Related news