Н.Пүрэвдаш 15 секунд 09 долийн амжилтаар тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-17 23:32:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд зохион байгуулж байгаа Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээний довтолгооны шатны төрөл боллоо.

Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 31 багийн нийт 300 тамирчин оролцож байна. Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улсын аварга шалгаруулах тэмцээний довтолгооны шатны төрөлд:

-Тэргүүн байрт Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын салааны тамирчин спортын мастер Н.Пүрэвдаш 15 секунд 09 долийн амжилтаар

-2 дугаар байрт Булган аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 20 дугаар ангийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ 15 секунд 35 долийн амжилтаар

-3 дугаар байрт Увс аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 41 дүгээр ангийн  тамирчин Л.Батбаяр 15 секунд 87 долийн амжилтаар тус тус шалгарчээ. 


Related news