БУЛГАН: Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 15 асуудал хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-22 12:37:12

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит X хуралдаан болж, ИТХ-ын төлөөлөгчдийн 90,3 хувь оролцож байна.

Энэ удаагийн хуралдаанаар аймгийн Засаг даргын "Шинэ хөгжлийн зам" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай,"Эрүүл мэнд" хөтөлбөрийн хэрэгжилт, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай, 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулах тухай, "Хариуцлагатай уул уурхай" дэд хөтөлбөр батлах зэрэг 15 асуудал хэлэлцэнэ.

Мөн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүн, 2022 оны худалдан авах ажиллагааны явцын тухай, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай төсөв санхүүтэй холбоотой асуудал хэлэлцэн шийдвэрлэнэ гэж ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Related news