БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо зургаан өдөр дараалан 20 мянгаас доошилж буурчээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-06-24 11:01:32

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д өдөрт шинээр илрэх халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо зургаан өдөр дараалан 20 мянгаас доошилж буурсан талаар тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр мэдээлжээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 11 010 хүнээс халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Харин халдвараар нас барсан тохиолдлын талаар дурдаагүй байжээ.


Ингэснээр дөрөвдүгээр сарын сүүлээс хойш илэрсэн халуурах шинж тэмдэгтэй тохиолдлын тоо пүрэв гаргийн 18:00 цагийн байдлаар 4.69 сая давснаас 4.67 сая гаруй хүн эдгэрч, 19 740 өвчтөн эмчлүүлж байна.


БНАСАУ-д өдөрт халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо тавдугаар сарын 15-нд хамгийн олон буюу 392 920-д хүрснээсээ хойш буурсаар байгаа юм.


Хоёр жил гаруйн турш коронавирусний халдвар бүртгэгдээгүй гэж мэдэгдсээр ирсэн БНАСАУ “COVID-19” халдварын анхны тохиолдол илэрсэн талаар тавдугаар сарын 12-нд албан ёсоор мэдээлжээ

Related news