ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэж байна

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-24 11:10:55

БУДАПЕШТ. /France24/. Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авахаа зогсоож, түүний оронд гал зогсоох, хэлэлцээ эхлүүлэхэд түлхэц өгөх хэрэгтэй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбаны ахлах туслах Балаз Орбан пүрэв гарагт хэлжээ.


Украинд ЕХ-нд элсэх нэр дэвшигчийн статус олгосон ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Б.Орбан “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, ЕХ Оросын эсрэг нэмж хориг арга хэмжээ авах нь тус холбоонд илүү их хохирол учруулна гэдгийг онцолсон байна.


Унгар нь Оросыг дэмжигч, Европын орнуудын нэг бөгөөд байгалийн хий, газрын тосноос нь ихээхэн хамааралтай орон юм. Мөн ОХУ Унгарт цөмийн реактор барьж байгаа аж. Өнгөрсөн сард Оросын газрын тосны импортыг бүрэн хориглох ЕХ-ны санал нь Будапештийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар далайгаар нийлүүлдэг газрын тосны импортод хориг тавихаар шийдвэрлэсэн билээ.  

Related news