Их Британи Фүкүшимагийн хүнсний бүтээгдэхүүний импортын хязгаарлалтыг цуцлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-06-29 11:34:00

ТОКИО. /Kyodo/. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Японы Ерөнхий сайд Фумио Кишида нар мягмар гарагт ХБНГУ-ын Бавари мужид хэлэлцээ хийжээ.


Их Британийн Засгийн газар Японы Фүкүшимагийн цөмийн ослын дараа тавьсан хүнсний хоригоо лхагва гарагт цуцална хэмээн Борис Жонсон уулзалтын үеэр мэдэгдсэн байна.


Гэсэн хэдий ч Их Британийн харьяа Умард Ирланд импортын хязгаарлалтыг хэвээр үлдээх талаар тэрбээр мөн хэлжээ.


Тэрбээр хэлэхдээ, “29-ний өдрөөс эхлэн Фүкүшимагийн хүнс Их Британи дахь дэлгүүрүүдээр худалдаалагдах болно. Би үүнд маш их баяртай байна. Өнөөг хүртэл тэвчээртэй байсан Япон улсад талархаж байна” гэв.


Түүнчлэн талууд Японы өөрийгөө хамгаалах хүчин болон Британийн армийн хамтарсан бэлтгэл сургуулилтын талаар зөвшилцөлд хүрсэн байна.   

Related news