АРХАНГАЙ: 400 гаруй удаагийн явалтаар хог хаягдал, шороог төвлөрсөн хогийн цэг рүү зөөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-06 17:14:56
Архангай /МОНЦАМЭ/. Цэцэрлэг хотын зүүн урд зүгт "Булган хангай" хорооллын урд талбайд барилгын хур хог үүсч, Цэцэрлэг хотын хоёр дахь хогийн цэг хэмээн “цоллогдож” иргэд олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан. “Цэлмэг тэр их” ХХК аймгийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, байгаль орчноо хамгаалах, элэгдэл гэмтэлд орсон хөрсийг цэвэрлэх ажлыг өнгөрөгч 7 сарын 1-ний өдөр өөрсдийн хөрөнгөөр эхлүүлээд байлаа.
Барилгын хог хаягдал үүссэн талбайг 5,2 га гэж тодорхойлсон ч 10 орчим га байсан талаар хог цэвэрлэх ажлыг гүйцэтгэсэн компанийнхан хэлж байв. Тухайн газраас 25 тн-ын даацтай 2 техникээр 400 гаруй удаагийн явалтаар хог хаягдал, шороог төвлөрсөн хогийн цэгрүү зөөж, түрж тэгшилжээ.

Related news