ДОРНОД: Гурван цэгт ус зайлуулах байгууламж хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-21 11:23:12

Дорнод /МОНЦАМЭ/. Ус хамгийн ихээр тогтдог аймгийн төвийн гурван цэгт ус зайлуулах байгууламж хийнэ. Дээрх ажилд орон нутгийн төсвөөс 102.7 сая төгрөгийн хөрөнгө зарцуулах бөгөөд Төв номын сангийн баруун урд уулзвар, ЗДТГ-ын баруун урд уулзвар болон орон сууцны дөрөвдүгээр байр, Хан Хэрлэнгийн урд уулзвар багтаж байна. 

Сүүлийн жилүүдэд Дорнодын нутгаар бороо хур элбэг байгаа. Зуншлагад сайнаар нөлөөлж байгаа ч их хэмжээний бороо орсны дараа зам талбайд ус тогтох, зам эвдрэх тохиолдол багагүй гарч байгаа юм.


Related news