БУЛГАН: Соёлын салбарт 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-07-21 19:34:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт соёлын салбарын материаллаг баазыг бэхжүүлэхээр энэ онд 2,8 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтын ажил хийж байна. Хишиг-Өндөр, Рашаант сумын соёлын төвд 600,0, Тэшиг, Хутаг-Өндөр сумын соёлын төвийн барилгад 65 сая төгрөгөөр их засвар хийж, орон нутгийн төсвөөс Баяннуур, Сэлэнгэ сумын соёлын төвийн барилгын засварт 250,0, Цогтын цагаан байшин түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулахаар 79,0 сая төгрөгийг баталж, тендер зарлан гүйцэтгэгч компанийг шалгаруулаад байна. Аймгийн Төв номын сангийн барилгын зураг төсвийг шинээр хийлгэж, Баруун замын байлдааны штаб музейн засварыг орон нутгийн хөгжлийн сангийн 117,0 сая төгрөгөөр хийлгэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэж аймгийн ЗДТГ-ын нийгмийн бодлогын хэлтэс мэдээллээ.

Мөн Бугат сумын 240 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. 

Related news