ДОРНОД: Хэрлэн гол хоёр хүүхэд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-23 18:08:29

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ сарын 21-ний өдөр 14-16 насны хоёр хүүхэд Хэрлэн голд осолджээ. ОБГ-ын эрэн хайх аврах ангийн алба хаагчид цогцсыг 22-ны орой олж, Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. 

Он гарсаар Хэрлэн голд долоон иргэн осолдож ам насаа алдсан гэдгийг албаныхан хэллээ.  Тиймээс голын эрэг дагуу амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байх, бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав. 

Дорнод аймгийн томоохон голуудын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 26-75 см-ээр их байгаа бол Халх, Улз гол үерийн түвшинг 18-43 см давж үерлээд байна.

Гэнэтийн аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэж богино хугацаанд үерлэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа аж. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол дагуу аялж, амарч, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.

Related news