"Алтаргана" наадамд улсын заан Д Анар үзүүрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-07-24 11:21:08

Дорнод /МОНЦАМЭ/. Д.Анар заан "Алтаргана-2022" наадамд үзүүрлэлээ.

Буриад түмний олон улсын "Алтаргана-2022" их наадам ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Агын буриад тойрогт эхэлж, ОХУ, Монгол, БНХАУ, Кыргызстан, Казахстан улсад тархан суурьшсан буриадууд хуран цуглажээ. 

Буриад бөхийн барилдаан 60, 70, 80, -92, +92 кг гэсэн таван жингийн ангиллаар болж, +92 кг-ын жинд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Доржийн Анар хоёрдугаар байр эзэллээ. Тэрбээр ОХУ-ын Буриадын нэрт бөх Цыбик Максаровтой барилдаж үзүүрлэсэн байна.

Related news