Ахмадын баяраар шагналын хур буулаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 17:58:16

Жил бүрийн 10-р сарын нэгний өдөр ахмадын баярыг тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд энэ ахмадын баярт зориулсан хөтөлбөрийн дагуу Даланзадгад сумын ахмадууд чуулж баярын хурлаа зохион байгууллаа.

Энэ үеэр улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмадуудаа шагнаж урамшуулсан юм. Аймгийн Засаг даргын жуух бичгээр А.Лхагваа, С.Хундага, Н.Тогоо, Ж.Отгон, С.Эрдэнэтогтох нар шагнагдсан бол аймгийн ИТХ-н хүндэт өргөмжлөлөөр Т.Адъяа, Б.Хүүхэндүү, Ж.Сугир нар тус тус шагнууллаа.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт Ахмадын чөлөөт холбоо, Ахмад багш нарын холбоо, Ахмадын хороо, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмадын зөвлөл зэрэг 20 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аймгийн хэмжээнд 55-с дээш насны 5000 гаруй ахмад байгаа бөгөөд нийт хүн амын 8,3 хувийг эзлэж байна. Орон нутаг өөрийн нөөц боломжиндоо тулгуурлан аймгийн ахмадын соёл мэдээллийн төв байгуулж, ахмад настны нийгмийн нөхөн сэргээлт хөтөлбөрийг хэрэгжүүлэн , тэдний эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллаж байгаа юм.

Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Related news
Comments