СҮХБААТАР: Сүхбаатар сумын уяач Ш.Дашдоржийн хул морь түрүүлэв

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-07-30 10:50:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2022 наадмын хурдан их насны уралдаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ш.Дашдоржийн хурдан хул морь арын морьдоосоо нэг километр зайтай тасарч, түрүүлэн торгон жолоогоо өргүүллээ.  

Аман хүзүүнд Булган аймгийн Сайхан сумын С.Нямжавын хээр морь, айргийн гуравт Дархан-Уул аймгийн М.Цолмонгийн хонгор халзан морь, айргийн дөрөвт н.Анхбаатарын Бор морь, айргийн тавд О.Мөнхбатын зээрд морь тус тус хурдлан ирж хурсан олныг баясгалаа.

Их насанд нийт 319 морь бүртгүүлснээс 16 морь хасагдаж 303 нь уралдааны замд гарчээ. 

Related news