Аймгийн Засаг дарга ахмадуудад урлагийн тоглолтоор бэлэг барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 18:08:31

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат  ахмадын баярыг тохиолдуулан гавъяатуудын урлагийн тоглолтоор өндөр настнууддаа бэлэг барив.

10 сарын 01-ний 20 цагт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургатан театрт эхлэсэн тоглолтод төрийн шагналт, ардын жүжигчин, зууны манлай, урдын дууч Х.Уртнасан, Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ  А.Бүтэд, Д.Түвшинжаргал, С.Оюунбилэг, МУГЖ, Буриад улсын гавъяат жүжигчин н.Долгормаа болон СТА Ц.Насанбат, н.Батцэнгэл, МУСТА доктор, н.Сүхээ, магистр багш н.Төрмөнх зэрэг Төв аймгаас төрсөн урлаг, соёлын од оролцож, 60,70-аад оны уран бүтээлээс үнэ төлбөргүй толилуулсан юм. Хоёр цаг гаруй үргэлжилсан урлагийн тоглолт ахмадуудын сэтгэлд хүрч, нижгэнэсэн алга ташилтан дор өндөрлөсөн юм. 

Ш.Шүрэнцэцэг

 

Related news
Comments