Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-08-09 14:56:30

ТОКИО. /NHK/. Японы Эрүүл мэндийн яам коронавирусний “омикрон” хувилбарын эсрэг шинэ вакцинуудад хамрагдахыг ирэх 10 дугаар сарын дунд үеэс иргэддээ санал болгохоор шийдвэрлэжээ. Энэхүү төлөвлөгөөний талаар яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг  даваа гарагт хэлэлцсэн байна. 


“Pfizer”, “Moderna” компанид гарган авч буй вакцинуудыг саяхнаас коронавирусний өвчлөлийг дахин нэмэгдэхэд хүргээд байгаа “BA.5” зэрэг “омикрон”-ы дэд хувилбаруудын эсрэг дархлааны өндөр хариу урвал үзүүлнэ гэж үзэж байгаа юм. 


Эрүүл мэндийн яам вакциныг есдүгээр сараас импортолж эхлэхээр төлөвлөж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, вакцин өндөр настнуудыг хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлж, хүн амын дархлааг сайжруулна.  


Тодруулбал, коронавирусний вакцины  хоёр тунг тариулсан бүх хүнийг хамруулах бөгөөд шинэ вакцинд хамрагдахдаа өмнөх вакцинжуулалтад хэдий хугацааны өмнө хамрагдсан байх талаар яамнаас дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 


Даваа гарагт мэргэжилтнүүдийн ажлын хэсгийн гишүүд олон нийт нэмэлт тунд хамрагдахаас зайлсхийж, 10 дугаар сар хүртэл хүлээх вий гэдэгт санаа зовниж буйгаа мөн илэрхийлээд, 60 болон түүнээс дээш насны хүмүүст дөрөв дэх тундаа аль болох ойрын хугацаанд хамрагдахыг уриалжээ.

Related news