Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-09 17:53:29
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан 2021 оны 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд манай улсын хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн. Уг аянд Монгол Улсын бүх 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон билээ.


Өнөөдөр ГХЯ-нд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг уг аяны түүхийг харуулсан товхимлын хамт гардуулан өгөв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг уг арга хэмжээнд хэлсэн үгэндээ монгол хүүхдүүд НҮБ-д тус байгууллагын Дүрмийг монгол уран бичлэгээр ном болгон бэлэглэж байгаа нь Монголын хойч ирээдүй болсон хүүхэд залуучууд өвөг дээдсээс уламжлан ирсэн монгол бичгээ үнэнхүү дээдлэн хайрлаж, түгээн дэлгэрүүлэн үндэстний хэмжээний хэрэглээ болгох чин хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхий нийтийн сонорт хүргэх билэг дэмбэрэлтэй үйл явдал болж байгааг онцлон тэмдэглэв.


Related news