Газрын тосны үнэ буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Xinhua/.
Газрын тосны эрэлт буурах вий гэх болгоомжлол үүсээд байгаатай холбоотойгоор үнэ мягмар гарагт буурчээ.
Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI”
маркийн нэг торх газрын тосны есдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.88
ам.доллар буюу 3.2 хувиар буурч, 89.41 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын сүүлээс
хойших хамгийн доод үнэ болжээ.
Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны 10 дугаар сард
нийлүүлэх үнэ 2.76 ам.доллароор /2.9 хувь/ буурч, 92.34 ам.доллар болжээ.
Дэлхийн эдийн засаг саарах нь эрчим хүчний эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэдэгт зах зээлийн шинжээчид санаа зовнисоор байна. Даваа гарагт “WTI”, “Brent” маркийн газрын тосны үнэ мөн 2.9, 3.1 хувиар тус тус буурчээ.
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
2 days

President Khurelsukh: The Most Effective Means to Address Complex Issues is Peaceful Dialogue
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
10 days