БУЛГАН: Сургууль бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын шинэ хичээлийн жилийн нээлт болж, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 159 дугаар зарлигийн дагуу бүх шатны сургалтын
байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах шийдвэрийг
хэрэгжүүлэн ёслол үйлдсэн байна.
Тус аймагт 2022-2023
оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий
боловсролын 22 сургууль, хоёр
МСҮТ-д 12400 орчим сурагч суралцах юм. Аймгийн хэмжээнд 1290 багш,
ажилтан ажиллахаар хичээлийн шинэ
жил эхэлжээ. Мөн 22 цэцэрлэгт 3700 хүүхэд хамрагдаж, 480 багш, ажилтан сурган хүмүүжүүлэх аж.