Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан форумд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-06 18:30:08
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн цэвэр агаарын түншлэлийн 4 дүгээр хамтарсан форум (APCAP 4) БНСУ-д болж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж форумын хүрээнд “Ази, Номхон далайн бүс нутгийн цэвэр агаарын төлөөх хөрөнгө оруулалт” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар оролцлоо. 


Хэлэлцүүлгээр агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татахад тулгарч буй гол саад бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар ярилцсан юм. 


Уг хэлэлцүүлэгт НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс дахь Мальдивын Байнгын төлөөлөгч Худа Али Шариф, Азийн хөгжлийн банкны Байгаль орчны ерөнхий мэргэжилтэн Карма Янгзом, Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET)-ний зохицуулагч Берт Фабиан нар мөн панелистаар оролцлоо.

Related news