СҮХБААТАР: Найрсаг Баруун-Урт- Театр өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-12 10:35:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Найрсаг Баруун-Урт- Театр өдөрлөг болж байна. Төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг, Угсаатны зүйн музей болон Нийтийн номын сангийн үзэсгэлэн, Жаахан шарга театрын тоглолт, өрхийн ЭМТ-үүдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагаа мөн баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж буй.  


Өдөрлөг Найрсаг Баруун-Урт хөтөлбөрийн хүрээнд болж буйгаараа онцлог. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй ил тод мэдээлэх, үндэсний өв соёл, урлаг соёл, спортыг сурталчлах, бизнес үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг өргөтгөх, үйл ажиллагааг дэмжих нь өдөрлөгийн гол зорилго. Сумын хэмжээнд газар тариалангийн чиглэлээр 10 ААНБ, 60 иргэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд 30 га талбайд төмс, 25 га-д нарийн ногоо тариалсан байна.

Мөн хүнс үйлдвэрлэл, дэлгүүр, нийтийн хоолны үйлчилгээ зэрэг эрхлэгч 371 ААН байгаа бол 273 худалдаа эрхлэгч байна. Орон нутгийн зүгээс эдгээр иргэдээ дэмжих, ажиллах таатай орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах зэргээр хамтран ажилаж байна гэдгийг сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс нээлтийн үгэндээ тодотгов.


Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-аас санаачлан Жаахан шарга театртай хамтран тус өдөрлөгийг амралтын өдрүүдэд аймгийн баяр наадмын төв талбайд зохион байгуулсан. Өдөрлөгт Баруун-Урт сумын есөн багийн иргэдийн төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн ААНБ, ахмадууд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид оролцов. Улмаар багууд болон ахмадуудын дунд урлаг спортын олон төрөлт тэмцээн болно.  

Related news