БАЯНХОНГОР: Бэлчээр, ойн тогтвортой менежментийг хангахад анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-12 15:08:13

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр /2022.09.12/ НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевичийг хүлээн авч уулзан орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ. 

НҮБ, БОАЖЯ хамтран “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг Баянхонгор аймгийн Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст суманд хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд аймгийн ойн менежментийг төлөвлөгөөг боловсруулан баталсан, гурван сумын нутаг хамарсан Заган ойг хамгаалах, зэрлэг амьтдын усан хангамжийг сайжруулсан зэргээр үр дүнтэй ажлууд хэрэгжиж байгааг талууд хэлэлцэв. 

Говийн бэлчээр, доройтлыг бууруулахад орон нутаг оролцоогоо хангаж тодорхой төсвийн хүрээнд өндөр үр өгөөжтэй, бодит ажлууд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулаад бэлчээр, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд, хамгаалахад  орон нутагт зөвлөн тусалж ажиллахыг хүслээ.

Related news