БУЛГАН: Хонины мах өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хямдарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-14 20:34:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр өнгөрсөн оны мөн үеийнхээс хонины мах хямдарсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бараг 20,0 хувиар өссөн байна.


Гурил, мах, будаа, төмс, хүнсний ногоо зэрэг 15 нэр төрлийн бүтээгдэхүүний нэгжийн нийлбэр үнэ өнгөрсөн оны мөн үед 48784 төгрөг байсан бол одоо 58459 төгрөг болж 9675 төгрөгөөр нэмэгджээ. Хонины нэг кг мах дунджаар 9417 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 583 төгрөгөөр хямд байна. Нэг кг гурил 150 төгрөгөөр үнэ нь өсөж 1550, цагаан будаа 725 төгрөгөөр нэмэгдэж 3242, ургамлын тос 5442 төгрөгөөр үнэ нь ахиж 10200 төгрөг болоод байна.

Related news