ГОВЬ-АЛТАЙ: Амаржсан эхийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 218 тохиолдлоор буурчээ

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-16 13:33:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар 661 эх амаржиж, 663 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 218 тохиолдлоор буурсан байна. 

Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95.9 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 360 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 149 тохиолдлоор буурсан ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 56.8 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Мөн хугацаанд жирэмсний хяналтад шинээр 632 эмэгтэй хамрагдсан ба 88.4 хувь нь эхний гурван сартайд, 10.1 хувь нь 4-6 сартайд, 1.4 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай мөн онцлон мэдээлэв. 

Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 6.0 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн. 2022 оны эхний найман сарын байдлаар аймгийн хэмжээнд 663 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 220 хүүхдээр буюу 38.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 363 буюу 54.8 хувь нь хүү, 300 буюу 45.2 хувь нь охин байгаа тухай ЭМГ-аас танилцууллаа.


Related news