ДАРХАН-УУЛ: Нохой устгал өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-16 11:43:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Иргэдийн индэр-7” нээлттэй хэлэлцүүлэг энэ сарын 6-ны өдөр болсон. Тус хэлэлцүүлгийн үеэр Дархан сумын иргэд нохой устгалын ажлыг явуулах хүсэлт гаргасан байна.

Учир нь хичээл эхэлсэнтэй холбогдуулан өглөө, оройд сургуулийн насны хүүхдүүд явахад золбин нохой дайрах, айлгах зэрэг асуудал гарч байгаа тул иргэдийн аюулгүй зорчих, золбин нохойн тоог багасгахыг холбогдох байгууллагуудад уламжилжээ. Энэ дагуу Дархан хотын тохижилт үйлчилгээний газар өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг дуустал Дархан сумын 18 багийн хүрээнд нохой устгалын ажлыг эхлүүлж байна.

Нохой устгалын ажил эхэлсэнтэй холбогдуулан иргэд тэжээвэр нохойгоо өглөөний 06.00 цагаас оройн 20.00 цаг хүртэлх хугацаанд хараа хяналтдаа байлгах, уяхыг анхааруулж байна.

Эзэнгүй золбин нохойтой холбоотой дуудлагыг 9937-1701, 7037-1515 дугаарт хүлээн авч байна.

 

Related news