ДОРНОД: "Аглагхан талаасаа" уран бүтээлийн цэнгүүн өнөөдөр, маргааш ХДТ-т болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-09-16 16:47:22

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ намрын номын баярт зориулж өнөөдөр 17.00 цаг, маргааш 11.00 цагаас Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн агсны "Аглагхан талаасаа" уран бүтээлийн цэнгүүнийг Дорнод аймгийн ХДТ-т зохион байгуулж байна.

Түүнчлэн аймгийн төв Номын сангийн хамт зохиолч Д.Гармаагийн хүүхдийн зохиолуудыг ар гэрийнхнийх нь зөвшөөрөлтэйгээр түүвэрлэж, монгол бичигт хөрвүүлэн "Хөгжөөнтэй туужууд" нэртэйгээр хэвлэн уншигч багачууддаа бэлэг барилаа. 

Номын баярыг аймгийн Төв номын санд зохион байгуулж байгаа бөгөөд шинэ номын үзэсгэлэн, Дорнод аймгийн зохиолч, яруу найрагчдын бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. 

Related news