Ирэх 5 хоногийн цаг агаарын мэдээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nasanjargal@montsame.gov.mn
2022-09-18 14:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас 9 дүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.


Ирэх 7 хоногийн Даваа гарагт буюу 19-нд Хангайн уулархаг нутгаар, 21-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 21-22-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.


Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрч, өдөртөө 9-14 градус дулаан байхаар байна.

Related news