Омикроны дэгдэлтийн дараа Японы сүргийн дархлааны түвшин 90 орчим хувьд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-27 16:40:50

ТОКИО. /Reuters/. Япон улсад омикрон хувилбар дэгдэлтийн шинэ давалгаа үүсгэсний дараа тус улсын ард иргэдийн дунд сүргийн дархлааны түвшин 90 орчим хувьд хүрсэн талаар мягмар гарагт нийтэлсэн нэгэн судалгаанд дурджээ.


Нийгмийн дунд байгаа хүмүүсийн дийлэнх нь халдварт өвчнөөр өвчлөхгүй бол үүнийг сүргийн дархлаа гэж нэрлэдэг бөгөөд энэ нь байгалийн халдвар болон вакцинжуулалтаар үүсгэгддэг байна.


Токио, Осака, Окинавагийн өмнөд бүс нутгийн оршин суугчдын дийлэнх нь өнгөрсөн сард долоо дахь удаагийн давалгааны үеэр байгалийн халдвараар дархлаа тогтсон болохыг судлаачид тогтоожээ.


Тус улсад өнгөрсөн долоо хоногоос эхлэн омикрон омгийн эсрэг вакцины нэмэлт тунд иргэдийг хамруулж эхэлсэн ба албаны мэдээллээр Японы ард иргэдийн 65 орчим хувь нь дор хаяж нэг удаа вакцины нэмэлт тунд хамрагдсан байна.


Харин энэхүү үзүүлэлт АНУ-д 33 орчим хувьтай байгаа юм.   

Related news