ДОРНОД: Төрийн албаны шалгалтад 115 иргэн бүртгүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-05 16:59:25

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ удаагийн төрийн алба хаагчийн шалгалтад 115 иргэн бүртгүүлээд байна. Шалгалтад хамрагдах иргэдэд дэмжлэг үзүүлэх сургалт 10 дугаар сарын 5-7-ны өдөр болно.  

Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр сум орон нутгийн хэмжээнд дутагдалтай байгаа төрийн байгууллагын ажлын байрны сул орон тоог нөхөж, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг шуурхай хангах зорилгоор дээрх сургалтыг уламжлал болгоод байгаа юм.

Тодруулбал, 2020-2022 онд дээрх сургалтыг дөрвөн удаа зохион байгуулж, сургалтад хамрагдсан иргэдийн 70 хувь нь төрийн албаны шалгалтад тэнцсэн бол 40 хувь нь тусгай шалгалт өгч төрийн албанд ажиллаж байна. 

Related news