ОРХОН: Гамшгийн аюулын дохиогоор 56 мянган иргэн цуглалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-08 16:22:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд Орхон аймагт 11.00 цагт гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжүүлэх дадлага сургууль өнөөдөр боллоо.


Дохиогоор Баян-Өндөр, Жаргалант сумын 25 багийн 12 аюулгүйн цэгт 56000 гаруй иргэн цуглалаа. Орхон аймаг 106 мянган хүн амтай бөгөөд өнөөдрийн дадлага сургуульд нийт хүн амын тал хувь нь цугласан нь “Гамшгийн иж бүрэн сургууль”-ийн хамгийн олон иргэн хамрагдсан амжилт байлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Дадлага сургууль түр цугларах аюулгүй байршлыг иргэдэд таниулах, гамшгийн дараах нүүлгэн шилжүүлэлтийн талаар мэдлэг ойлголт өгөх зорилготой юм. 
“Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” нэгдсэн арга хэмжээг аравдугаар сарын 1-нээс Орхон аймагт зохион байгуулж эхэлсэн. Энэ удаагийн сургууль нь төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг сайжруулах, харилцан үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэлээ. 



Related news