ОРХОН: Аймгийн ИТХ, Засаг дарга нар “Хүний эрх ба жендэр” сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-10-11 13:23:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр  хамтран Хүний эрх ба жендэр сургалтыг зохион байгуулж байна


Сургалтын зорилго нь төрийн байгууллагад хүний эрх жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн удирдах албан хаагчдын хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Сургалтад Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг хангайн бүсийн 7 аймгийн ИТХ-ын болон Засаг дарга, ИТХ-ын ажлын албаны дарга, Засаг даргын орлогч нар оролцож байна. 

Хүний эрхийн үндэсний комисст жилд дунджаар 1300 орчим өргөдөл, гомдол ирдгээс 40 гаруй хувийг хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, үндэслэлгүйгээр ажлаас халах, цалин, урамшуулал олгохгүй байх зэрэг асуудал эзэлдэг байна.  

Иймд орон нутгийн удирдлагууд аливаа бодлого, хөтөлбөртөө  жендэрийн эрх, тэгш байдлыг хэрхэн хангах талаар уг сургалтын хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Related news