Шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын УУХҮЯ болон шатахуун импортлогч компаниудын төлөөлөл ОХУ-д “Роснефт” компанитай нэгдсэн уулзалт хийлээ.
Уулзалтын хүрээнд “Магнай Трейд” ХХК, “Роснефть” компанитай 5 жилийн хамтын ажиллагаа, тогтвортой нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээр хийж, чанарын шаардлага хангасан бүх төрлийн шатахуун, дизелийн түлш тасалдалгүй импортлон дотоодын хэрэгцээгээ хангах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрт хүрч гэрээнд гарын үсэг зурсныг “Магнай трэйд” компани мэдээлэв.
Ингэснээр 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болжээ. Улмаар ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж, АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирсон аж.