Их мастер А.Энхтуултай “Зэрэг тоглох өдөрлөг” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-20 13:06:47

Олон улсын шатрын Их мастер А.Энхтуултай “ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ” өнөөдөр  "Танктай хөшөө"-ний дэргэд 12.00 цагт эхэлнэ.

Тус өдөрлөг нь Шатрын спортыг хөгжүүлэх зорилготой юм. Түүнчлэн өдөрлөгөөс олсон орлогоор  Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн тасагт тоног төхөөрөмж авч өгөх аж.

Өдөрлөгт зориулан "Танктай хөшөө"-ний дэргэд 100 орчим хүний шатарын ширээ зассан бөгөөд оролцох хүсэлтэй хүн бүрт нээллтэй юм.

Ч.Ариунболд

Related news