АРХАНГАЙ: "Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбоо ойн зурвас байгуулав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-10-13 10:11:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн "Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбооны нэрэмжит ойн төглийг байгууллаа.


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбооноос санаачлан Эрдэнэбулган сумын улсын чанартай авто зам дагуу 50 метр газар буюу нийт 121 м2 талбайг хашиж, 30 ширхэг шинэсний суулгацыг тарилаа.


Энэхүү ойн зурвас байгуулах ажлыг жил бүрийн хавар, намрын мод тарилтаар дахин хийж, үлдсэн нэг км орчим талбайг хашаалж, 150 орчим ширхэг шинэс мод тарих аж.


"Эртний нүүдэлчдийн өлгий" аялал жуулчлалын холбоо зочид буудал, гэр буудал, жуулчны баазын төлөөлөл оролцсон 30 гишүүнтэй. Ийнхүү тус холбооны хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд ойн төгөл байгуулах ажлын санхүүгээ өөрсдөө шийдвэрлэж, ойн зурвас, төглөө байгуулан нэгдлээ.