СҮХБААТАР: Өнөөдрийн байдлаар Ганга нуурт 2000 гаруй хун чуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-13 14:42:55

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9-10 дугаар сард Монгол орны өнцөг булан бүрээс нисэн ирсэн хунгийн чуулган байгалийн эрчим хүч болсон Ганга нуурт болдог. Үзэсгэлэнт шувуудаа алдаршуулах хунгийн баярыг энэ сарын 21-нд зохион байгуулна.

Одоогоор Ганга нуурт 2000 гаруй хун чуулжээ.

Хунгийн баяраар Дарьганга ёс заншил, нүүдэлчдийн соёлыг харуулсан үйл ажиллагаа болохоос гадна Дарьгангын удамт уран дархчуулын бүтээлийн үзэсгэлэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн брэнд бүтээгдэхүүний худалдаа болно. Дарьганга сумын ЗДТГ-аас тус баярыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд үүнийг аялал жуулчлалын томоохон баяр болгохыг зорьж буй. 

Related news