ДОРНОД: Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэсэн булан байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-19 14:41:30

Дорнод /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж орон нутгийн музейд хүндэтгэлийн булан байгууллаа. Хэлмэгдсэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан буюу эд өлгийн зүйлсийг аймгийн музейд авчирч өгөх боломжтой аж.

Дорнод аймгийн хэмжээнд нийт 3600 гаруй иргэн хэлмэгдсэн байдаг. Үүний 1700 орчим нь лам, 500 орчим төр нийгмийн зүтгэлтэн, 139 цэрэг, 1315 иргэн яллагдсанаас 2150 нь цаазлуулсан гашуун түүх бий. Тэдний үр хүүхэд болох 170-аад, ач зээ болох 500 гаруй хүн Дорнод аймагт аж төрж байна. Цаашид хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах зорилгоор сум бүрт төгөл байгуулахаар төлөвлөж байгаа гэв. 

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хэлмэгдэгсдийн бусад үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, дурсамжийг мөнхлөх, хууль сурталчлах чиглэлээр ажиллаж байна.

Related news