ДОРНОД: Чанаргүй зээлийн хэмжээ өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Энэ оны есдүгээр сарын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд нийт 586 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Үүнээс анхаарал хандуулах зээл 17 тэрбум, чанаргүй зээл 13 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-23 хувь өссөн үзүүлэлт гэж Монгол банкнаас мэдээллээ.
Харин нийт хадгаламжийн 95.9 хувийг иргэдийн хадгаламж эзэлж байна. Есдүгээр сарын байдлаар хугацаатай хадгаламжид 184 тэрбум, хугацаагүй хадгаламжид 36 тэрбум, иргэдийн харилцах дансанд 53 тэрбум төгрөгийг байршуулжээ.
Дорнод аймгийн хэмжээнд банкны таван
салбар, 42 нэгж тооцооны төвөөр иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг хүргэж
байна.
Ulaanbaatar