ДОРНОГОВЬ:Сэргээн засах үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар /ХХҮГ/ эмнэлгийн сэргээн засах үйлчилгээг Хөдөлмөр халамж, үйлчилгээний Ерөнхий газар /ХХҮЕГ-аас магадлан итгэмжлэгдсэн “Эвт эрхэс ган” ХХК-иар гэрээний дагуу гүйцэтгүүлж байна.
Тус компани Сайншанд сумын хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 4-нийг
хүртэл уламжлалт анагаах ухааны их эмч, мэргэжлийн бариа засалчийн баг уламжлалт
болон орчин үеийн тоног төхөөрөмж хосолсон сэргээн засах үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүргэж буй.