БУЛГАН: Улаанбуудай 37,1 мянган тонныг хураан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-04 15:27:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас энэ намар 34,0 мянган га талбайгаас 38,2 мянган тонн үр тариа хураагаад байна гэж мэдээллээ.

Аймгийн хэмжээгээр 38,2 мянган га талбайд улаанбуудай тариалснаас 33,1 мянган га-гаас 37,1 мянган тонн ургац авчээ. Арвай 252,0, овьёос 740,2, гурвалжин будаа 75,0, бог будаа 22,8 тонныг хураасан. Тэшиг, Рашаант суманд үр тариа хураалтын ажил дуусаагүй байна гэж тус газрын агрономич Б.Амаржаргал ярилаа.

Энэ жил 39,2 мянган га талбайд үр суулгаснаас цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан 5925 га талбайн ургац алджээ.

Related news