ТӨВ: “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн 2022” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-04 18:36:29

Төв /МОНЦАМЭ/ “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн 2022” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотын Солонго цогцолборт эхэлж байна. Тус үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 4-6-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Хүнсний хангамж-Аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн худалдаанд 27 сумын 254 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид 250 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна.

Түүнчлэн шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, даршилсан ногоо, айраг, сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, гар урлал, дээл хувцас, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаалж байгаа юм.  

Related news