ДОРНОД: Нийт эмэгтэй ажиллах хүчний дийлэнх нь 30-39 насныхан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.
-Дорнод аймаг нийт 84650 хүн амтайгаас 41823 буюу 49.4 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
-Эмэгтэйчүүдийн
дундаж наслалт 74 байгаа нь эрэгтэйчүүдээс даруй найман жилээр урт насалж буй үзүүлэлт
юм.
-Жендэр
хөгжлийн үзүүлэлт буюу дундаж наслалт, боловсрол, цалин орлогыг эрэгтэйчүүдтэй
харьцуулахад 0,752 байгаа нь дундаж үзүүлэлт аж.
-Дорнод
аймгийн хэмжээнд 15-69 насны 17 мянга гаруй эмэгтэй ажиллах хүч бий. Үүнээс долоон
мянга гаруйг нь 30-39 насныхан эзэлж байна.
-Өрх
толгойлсон 4250 эмэгтэй байгаагаас 18 хүртэлх насны хүүхэдтэй 1652, 18 хүртэлх
насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 177 эмэгтэй байна.
-Хөгжлийн
бэрхшээлтэй 1680 орчим эмэгтэй бий.
-Дорнод
аймагт нийт 2000 гаруй ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 1764 компанийн 743-ыг,
87 нөхөрлөлийн 41-ийг, 82 хоршооны 32-ыг нь эмэгтэй хүн удирдаж байна.
-Аймгийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 төлөөлөгчийн тав нь эмэгтэй.
-2023 оны 1 дүгээр сард нийт 134 эх амаржжээ.
-Аймгийн хэмжээнд 8427 малчин байгаагаас 2537 нь эмэгтэй малчин байна.
-“Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонтой 7000 эх бий. Тэдний 2004 нь 1-р зэргийн, 5036 нь 2-р зэргийн одонгийн мөнгөн тэтгэмж авч байна.
-Жилд 150 орчим эмэгтэй “Алдарт эх”-ийн одон шинээр авдаг. 2022 онд "Алдарт эх"-ийн 1 дүгээр одонг 228, 2 дугаар одонг 370 эх хүртжээ.