ДОРНОГОВЬ: Б.Алимцэцэг жюүжицүгийн дэлхийн аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират улсад болж буй жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын -80кг жинд Монгол орноо төлөөлөн барилдсан Дорноговь аймгийн “Хилэнц” дэвжээний тамирчин Батбаярын Алимцэцэг дэлхийн аварга боллоо.
Мөн хөвгүүдийн -46кг жинд барилдсан Гансүхийн Будсүрэн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.