ӨМНӨГОВЬ: Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хилчид шинэ орон сууцаа хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-18 07:59:22

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн алба хаагчдын хуучин нийтийн байрыг 1974 онд барьж ашиглалтад өгч байжээ. Улс орны халдашгүй дархан байдлыг цаг ямагт сахин хамгаалж байдаг хилчдийн  амьдрах орчин нөхцөл хүндхэн байсан юм.


Өмнөговь аймаг 2020 онд Хилийн цэргийн  0131, 0166 дугаар ангид нийт 713.0 сая төгрөг, 2021 онд 772.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байсан бол 2022 он гарсаар Хил хамгаалах байгууллагыг шаардлагатай тоног төхөөрөмж, зарим заставыг унаагаар хангах, алба хаагчдын 20 айлын орон сууцыг шинээр барих зэрэгт 2,845.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг төлөвлөн хэрэгжүүлж өнөөдөр аймгийн Засаг дарга албан ёсоор хилчдэд орон сууцыг хүлээлгэн өгч  баяр хүргэлээ.


Хилчдийн орон сууцыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын  дарга, бригадын генерал Н.Ганболд хүрэлцэн ирж, Хил хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж хөрөнгө оруулалт хийсэнд  талархал илэрхийллээ.

Related news