БАЯН-ӨЛГИЙ: Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, манлайллын асуудлаар чуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, "МОНФЕМНЕТ үндэсний
сүлжээ" төрийн бус байгууллага хамтран эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх,
олон нийтийн итгэлийг хүлээж сонгуульт албанд сонгогдон ажиллах, нийгмийн
өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор "Эмэгтэйчүүдийн
манлайллын сүлжээ"-г байгуулан ажиллаж байна.
Тус төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны
агентлаг /КОЙКA/, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгээр хэрэгжүүлж байна.
"Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ"-ний Баян-Өлгий аймаг дахь дугуйлан орон
нутгийн эмэгтэйчүүдийн манлайллын форумыг Өлгий хотод зохион байгууллаа. Уг форумд улс төрийн намуудын удирдлагууд, мөн 13 сумын Засаг дарга нар болон орон нутгийн эмэгтэйчүүдийн
200 гаруй төлөөлөл оролцов.
Хурлаар Баян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх улс
төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх боломж, хамтын ажиллагааны стратеги, эмэгтэйчүүдийн
нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, ойлголтуудаа нэгтгэлээ.