Сум бүр 60-70 сая төгрөгийн өртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-24 20:46:31

Баян-Өлгий аймгийн цахилгаан шугам сүлжээний газар өвлийн бэлтгэлээ амжилттай хийж байна.

Аймгийн төвийн шугам сүлжээний засварын ажлыг зунжин хийж гүйцээлээ. Булган, Дэлүүний чиглэлийн шугамын засвар ойрын өдрүүдэд хийгднэ. Үерт өртсөн айлуудын шинэ газарт дэд станц тавигдсаны мөнгө орж ирээгүй байна. Дээр нь сум, албан байгууллага, иргэдээс цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 600 сая гаруй төгрөгийн авлагатай байна. Айл өрхүүдийн өр гэхэд 137 сая, үүнээс эзгүй буюу найдваргүй өр 46 сая орчим төгрөг.

Сум бүр 60-70 сая төгрөгийн өртэй. Цахилгаан шугам сүлжээний газар нь эдгээр өр төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул есдүгээр сарын нэгнээс хязгаарлах арга хэмжээ авахаар боллоо.

Ш.Айзаря

 

Related news