Монголтой залгаа Тувагийн хилийн боомтод эдийн засгийн онцгой бүс байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-11-28 13:11:47

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын эрх баригчид Орос, Монголын хилийн “Хандгайт” авто замын боомтын бүсэд эдийн засгийн онцгой бүс байгуулахаар төлөвлөж байгаа талаар Тувагийн тэргүүн Владислав Ховалыг мэдээлжээ. 


Эдийн засгийн ийм бүс нээхийн тулд техник, эдийн засгийн үндэслэл тооцоог хийх шаардлагатай. ТЭЗҮ үндсэндээ бэлэн болсон гэж тэрбээр мэдээлсэн байна.


Одоо “Хандгайт” боомтыг шинэчлэн засаж байгаа юм. Уг боомтын дэргэд тээвэр, ложистикийн төв баригдах аж. Тувагийн Засгийн газар анхны хөрөнгө оруулагчдыг хайж байгаа бөгөөд 2024 онд ажил эхэлнэ гэж бүс нутгийн тэргүүн үзэж байна.


Тувагийн эрх баригчид Монгол Улсаар дамжин БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орон руу хил дамнасан гарц бий болгохоор төлөвлөж байгаа ажээ. 


Монголын талд “Боршоо” шалган нэвтрүүлэх боомт бий. Шинэчилж зассаны дараа боомтоор дамжих худалдааны эргэлт дор хаяж гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.


Related news