СЭЛЭНГЭ: Мандал сумын Засаг даргад А.Дашзэвэгийг батламжилж өгөхийг уламжилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын
ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 11 дүгээрр сарын 30-ны өдөр боллоо. Тус
хуралдаанаар Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн дулааны холболтын асуудал, Мандал
сумын Засаг даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.
Мандал
сумын Нэгдсэн эмнэлгийн зүгээс “СББ” ХХК-иас халаалт авах техникийн нөхцөлийг
өнгөрсөн 8 дугаар сард хүргүүлсэн аж. Энэхүү техникийн нөхцөлийг үндэслэн “СББ”
ХХК-ийн зүгээс дулааны шугам татах 256 сая төгрөгийг шийдвэрлэн халаалтын шугамыг
татсан аж. Ингээд үлдэгдэл ажилд шаардлагатай хөрөнгийг энэхүү хуралдаанаас
өмнө талууд хуралдаж, “СББ” ХХК-ийн зүгээс гарган хийх шийдэлд хүрчээ. Иймээс энэхүү
үйл ажиллагаанд шаардлагатай асуудлууд дээр ийн төлөөлөгчид санал солилцсон
байна.
Мөн
хуралдааны хоёр дахь асуудал болох Мандал сумын Засаг даргыг сонгох хуралд МАН-ын
бүлгээс Мандал сумын Засаг даргад А.Дашзэвэг, АН-ын бүлгийн зүгээс Т.Батзул
нарыг тус тус нэр дэвшүүлжээ.
Тус
хуралд оролцсон нийт 29 төлөөлөгчийн 18 санал буюу 62.1 хувь нь МАН-ын бүлгээс
нэр дэвшсэн А.Дашзэвэгт, 11 санал буюу 37.9 хувь нь АН-аас нэр дэвшсэн Т.Батзулд
санал өгсөн байна.
Ингээд
олонхын санал авсан А.Дашзэвэгийг сумын Засаг даргаар батламжилж өгөхийг
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид уламжилжээ.