БАЯНХОНГОР: Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-05 09:25:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Гол нууруудын мөсөн бүрхүүл олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, даац нь хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байна. Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг холбогдох албанаас онцгойлон анхаарууллаа.

Тодруулбал, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авах Түйн-Баянхонгор, Түйн-Богд голууд 10-28 см мөсөн бүрхүүлтэй байна. Мөн Хангайн нуруунаас эхтэй голууд болох Цагаантуруут, Байдраг, Заг голууд 29-42 см мөсөн бүрхүүлтэй байгаа аж.

Харин Шаргалжуут гол ёроолдоо хүртэл хөлдсөн, мөсний зузаан 40 см, Орог-Нуур усны түвшин 645см, битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 25 см байна.

Related news