АРХАНГАЙ: Төсөв, санхүү, төлбөр тооцоонд анхаарах асуудлаар сумдын төрийн сангийн мэргэжилтнүүдийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-05 11:31:42
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс “2023 оны төсвийн чиглэл, 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төлбөр тооцоонд анхаарах асуудал” сэдэвтэй хоёр өдрийн сургалтыг сумдын удирдлагууд, Санхүүгийн албаны дарга, төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, төсөвт байгууллагын дарга нарыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтын хөтөлбөрт төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал, төрийн албаны цалингийн нэгдсэн систем, цахим төлбөр тооцоо хийхэд анхаарах асуудал, шилэн дансны шинэчлэл ба бүртгэл хийх зааварчилгаа сэдвүүд байв.
Аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат болон БШУГ, ХХААГ, ЭМГ, Орон нутгийн өмчийн газраас сургалтын үеэр цаг үеийн мэдээлэл өгөхийн зэрэгцээ салбар хоорондын ажлаа уялдуулах талаар оролцогчидтой чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Урилгаар Насан туршийн боловсрол төвийн дарга Х.Отгонцэцэг Хувь хүний хөгжил, харилцаа, хандлага, ёс зүй, Байгууллагын ажлын амжилт, бүтээмж сэдвээр илтгэл тавьсан нь албан хаагчдад шинэ оны босгон дээр ажлаа дүгнэж, идэвх санаачилгатай ажиллах хөшүүрэг болов.
Мөн Статистикийн хэлтсийн дарга Б.Адьяа жилийн эцсийн мал тооллого, Төрийн аудитын газрын дарга Т.Байгалмаа Төрийн аудитын газрын мэдээллийг оролцогчид өгсөн нь олон талын мэдээллийг нэг дороос авах боломтой болсон юм.
Сургалтын төгсгөлд хоёр өдрийн мэдээллээ асуулт, хариултаар бататгаж, жилийн эцсийн тайлан, ирэх оны төсвөө хэлэлцэх үеэр энэхүү сургалтыг зохион байгуулж олон талт мэдээллээр хангасан нь үр дүнтэй, өгөөжтэй байсныг оролцогчид онцолж байлаа.
Related news